Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн үзүүлэлтээс харахад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.7 хувь, өмнөх оны эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна.
2024 оны тавдугаар сард хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.1 хувь, баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.2 хувь, хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 8.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь(согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.5 хувь ), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь,хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.4, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
One reply on “Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 4.0 хувиар өсчээ DNN.mn”
In fact no matter if someone doesn’t know afterward its up to other people that they will help, so here it
happens.