Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний улиралд 97.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.8 (13.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 8.5 (13.9 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрынх 3.3 (14.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Тус салбарын нийт орлогын 71.4 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 27.1 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 1.6 хувийг 2 одтой зочид буудлын орлого тус тус эзэлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.