Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Хөвсгөл, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг өчигдөр бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хоёр аймагт гарсан түймэрт 17 га орчим талбай өртөж шатжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймаг, Жаргалант сум Харгана багийн “Дунд Харганы-Эх” гэдэг газар зургаадугаар сарын 9-нд 20.00 цагийн орчим ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 08.16 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14.36 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 2 га орчим талбай өртөж шатжээ.

Мөн Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Кабинт-Ухаа” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 18.51 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 21:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртөж шатжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *