Categories
мэдээ эдийн-засаг

Самнасан ноолуурын 70.4 хувийг Итали руу экспортолжээ DNN.mn

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5,681.3 сая ам.доллар буюу 89.4 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 338.0 сая ам.доллар буюу 5.3 хувь, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 110.1 сая ам. доллар буюу 1.7 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж байна.

2024 оны эхний таван сард экспортолсон:

  • Хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д,
  • Үхэр адууны боловсруулсан ширний 76.4 хувийг БНХАУ-д,
  • Самнасан ноолуурын 70.4 хувийг Италид,
  • Ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.8 хувийг эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *