Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль өгөх иргэдийн насны ангилалд хуваан танилцууллаа. Нийт санал өгөх насны 2238360 иргэн байгаа бөгөөд үүний
355533 нь 18-25 насны,
536079 нь 26-35 насны,
521594 нь 36-45 насны,
390942 нь 46-55 насны,
434212 нь 56 ба түүнээс дээш насны иргэн байна.
Ангиллаар нь авч үзвэл 18-25 насны ангилалд хамгийн цөөн буюу 355533 хүн, харин сонгогчийн тоонд хамгийн жин дарах хэсэг нь 26-45 насныхан байна. Тэд санал өгөх насны иргэдийн бараг тал хувийг бүрдүүлж байгаа юм.