Categories
мэдээ нийгэм

Хайгуулын 14299, ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгожээ DNN.mn

УИХ-ын 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашөнөөдөр игт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны сонсгол /2024.05.29/ Төрийн ордонд эхлээд байна. Хоёр өдөр үргэлжлэх сонсголд нийт 61 гэрчийг дуудсан байна.

Үүнээс гадна Түр хорооны сонсголд есөн хянан шалгагч, шинжээч нар Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокуророос мөн холбогдох албан тушаалтнууд оролцож буй юм.

Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэх юм.

Үндэсний геологийн албанаас хийсэн танилцуулгаар Монгол Улсын хэмжээнд 1997-2023 оны хооронд хайгуулын 14299 тусгай зөвшөөрөл олгогдсон бол ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл ологджээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдсон гэсэн үг аж. Дорноговь, Өмнөговь аймагт хамгийн их ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа бол 2004 онд хамгийн их хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсан аж. Тодруулбал, 2053 тусгай зөвшөөрөл энэ онд олгогдож байжээ.

2019-2023 оны байдлаар голлох таван төрлийн ашигт малтмалаар сүүлийн таван жилд 5, 246.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ.

Улсын төсөвт төвлөрсөн нийт орлогын 60 хувийг нүүрсний олборлолт, борлуулалт эзэлж буй юм байна. Голлох ашигт малтмалын таван төрөлд нүүрс, алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш зэрэг эзэлж байна.

Сонсголыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан удирдаж байгаа бол тус түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар ажиллажээ.

Түр хороо сар гаруйн хугацаанд ажиллаж, нотлох баримтыг шинжлэн судалсан нь бусад Түр хороотой харьцуулахад цаг хугацааны хувьд бага ажилласан болохыг Түр хороог удирдаж буй УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мэдэгдлээ. Мөн нотлох баримтыг шинжлэн судлах шатанд хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлагатай асуудлууд ч гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *