Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Тухайлбал,
- Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 1,7 км авто зам,
- Баянзүрх дүүрэг Дүнжингаравын фрезерээс И мартын уулзвар хүртэлх 1,5 км авто зам,
- Баянзүрх дүүрэг Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэлийн 0,9 км авто зам,
- Сонгинохайрхан дүүрэг Цэргийн хотхоноос Тахилтын уулзвар хүртэлх 2,4 км авто зам,
- Баянзүрх дүүрэг Дүнжингаравын уулзвараас 133 сургууль чиглэлийн 0,7 км авто зам,
- Сүхбаатар дүүрэг 5 сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх 0,45 км авто замын ажлууд хийгдэж байна.
Энэ онд нийт 125,996 м2 нүхэн эвдрэл засварлахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 80 гудамж замд 55,218 м2 нүхэн эвдрэл засварлаад байна. Ажлын явц 45 хувьтай үргэлжилж байгаа болохыг нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.