Төмөр замд гарсан саатлын улмаас зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орлоо.
Тавдугаар сарын 21-ний өдрийн 10:35 цагт Улаанбаатар-Сүхбаатар чиглэлд аялах 271-р галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс Дархан өртөө хүртэл цагийн хуваарийн дагуу хэвийн аялна.
Харин мөн өдрийн 16:35 цагт Улаанбаатарт хүрэлцэн ирэх Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 272-р галт тэрэгний аялал цуцлагджээ.