Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна DNN.mn

Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Анкарагийн гудамж буюу Зоос гоёлын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 18-ны 06:00 цаг хүртэл хааж өргөтгөл, шинэчлэлт хийнэ.

Үүнтэй холбогдуулан тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлд түр өөрчлөлт оруулна.

Тодруулбал, Ч:8, Ч:9, Ч.35, Ч:55, Ч:66 чиглэлүүд Сүхбаатарын гудамжаар, Ч:23, Ч:28 чиглэлүүд нь Их сургуулийн гудамжаар тойрч үйлчилгээ үзүүлнэ.

Нийтийн тээврийн автобусуудыг дараах зураглалын дагуу зорчихыг Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *