Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
35 дахь удаагийн номын баярын нэг онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулна.
Номын баярт очсоноор
- оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах
- олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах
- мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах
- номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах
- ном бичих зөвлөгөө мэдээлэл авах
- номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах зэрэг олон боломж нээлттэй байгаа аж.