Тяньжин боомтын нөхцөл байдлын энэ долоо хоногийн мэдээ хүргэж байна.
Тавдугаар сарын 1-нээс 6-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 6 галт тэрэг гарсан байна.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 5950 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 55-60 хонож гарч байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1181 чингэлэг байгаагаас: Ачаатай: 465 Хоосон: 716 чингэлэг байна.