Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан асуудлаар иргэний нийгмийн байгууллагаас мэдээлэл хийлээ DNN.mn

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болж, цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаа явуулж байсан ч харамсалтай нь энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай байхад нь олсон.

Түүний хэргийн талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөлөөс мэдээлэл өглөө. Энэ үеэр Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир “Энэ сарын 19-нд талийгаач Г.Батбаяр хоёр цаг гаруй хугацаанд бидэнтэй асуудлаа хуваалцсан. Түүний зарим хэсгийг та бүхэнд ил болгохыг хүсэж байна. Г.Батбаяр маань сүүлийн 7-8 жил “Хайрхан толгой” төслийн нэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах тус компани нь  С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компани байсан. Сүүлд нь, хууль бусаар шилжүүлсэн байх магадлалтай. Тус компанийн хууль бус ажлуудыг ил болгож, шүүх хурлаар гэм буруутайг нь тогтоож, лиценцийг нь цуцлах мөчид хуулийн цоорхойг ашиглаж, 500 тэрбум төгрөгийг нэхсэн байсан. Мөн Дүнжингаравын уулзварт болсон ослын нөхцлийг бүрдүүлсэн хүн нь С.Амарсайхан гэдгийг талийгаач ярьж байсан. Үүнийг тогтоолгохын тулд олон нийтэд мэдээллэх нь зөв гэж ярьж байсан. Тухайн өдөр түүнд амиа хорлох сэдэл  байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Харин амиа хорлох нөхцөл байдлыг хүчээр хүргэсэн байхыг үгүйсгэх аргагүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *