Categories
мэдээ нийгэм

Цахимаар мөрийтэй тоглоомын клуб ажиллуулсан найман хүнийг яллагдагчаар татжээ DNN.mn

 Цагдаагийн байгууллагаас цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Тодруулбал, ЦЕГ-ын мэдээлснээр, иргэн Ө нарын нэр бүхий найман этгээд нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор цахим орчинд “Pokerrr” гэх нэртэй мөрийтэй тоглоомын апплейкшинд “U” нэртэй клуб ажиллуулж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулжээ.
       Энэ хэргийг энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *