Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж олголтын хуваарийг танилцууллаа. Тодруулбал:
-Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж – 4-р сарын 15, 25-нд,
-Асаргааны тэтгэмж, Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж – 15, 25-нд,
-Онцгой тохиолдлын тэтгэмж – 25-нд,
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт – 15, 25-нд,
-Алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж – 15, 25-нд,
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ – 15-нд,
-Хүнс тэжээлийн дэмжлэг – 15-нд,
-“Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламж – 25-нд,
-Насны хишиг – 15-нд,
-Хүүхдийн мөнгөн тэтгэмж – 18-нд,
-Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд олгох тэтгэмж – 18-нд тус тус олгохоор болжээ.