Нийслэлийн засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Хотын гол болон туслах гудамж замуудын засвар, шинэчлэлтийн 13-н төсөл арга хэмжээний ажлууд батлагдан, гэрээ байгуулагдаад байна.
Үүнд:
- Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
- Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
- Орбитын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (СХД)
- Бага тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (ЧД, СБД)
- Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар чиглэл)
- Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
- УБЦТС-ын баруун талын авто замын засвар, шинэчлэлт (ХУД)
- Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
- Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (ХУД)
- Хилчний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
- Нэгдсэн үндэстний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (СБД)
- Хатанбаатар Магсаржавын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (БЗД)
- Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД,Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэл)
Өнөөдрийн байдлаар/2024.04.06/ хоёр байршилд засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байна. Үүнд:
1. Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Зүүн 4 замын уулзвараас- Нарантуулын уулзвар хүртэл) ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхлүүлж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дуусгана.
2. Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Ботаникийн эцсээс-Улиастайн гүүр хүртэл) ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлүүлж, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгана.