Тайланд улсын Бангкок хотноо 2024 оны тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Уг “ПАРИС-2024” Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 6, 7-нд 16:00 цагаас Их тамир Олимп цогцолборт болно.
Уг сорилго тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар оролцоно. Тэрбээр Монголын боксын холбооноос ёс зүйн алдаа гаргасандаа уучлал хүсэж, 63.5 кг-д дотоодын сорилд оролцох, цаашлаад Парисын олимпын наадмын дэлхийн эрх олгох сүүлийн тэмцээнд өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлж, Боксын холбоо хүсэлтийг хүлээн билээ