Categories
мэдээ нийгэм цаг-үе

Завхан, Хөвсгөл, Архангайн зарим газраар 0.4 мм цас оржээ DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 03 дугаар сарын 13-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэж байна.

 Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар цасгүй, бусад нутгаар 0.0-41.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 41.0 см, Хяргасд 40.0 см Түргэн, Малчин, Баруунтуруунд 38.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 33.0-34.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 31.0 см, бусад хэсгээр 0.0-26.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Хөвсгөл, Архангайн зарим газраар 0.0-0.4 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 хэмээр дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-16 хэм Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм дулан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнодын тал нутгаар 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-4 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 1 хэм дулаан, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 18 хэм, бусад хэсгээр 10 хэм хүйтэн хоносон байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *