Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дугаржав: Хуматон бэлдмэл ядарч доройтсон, өвчтэй малыг тэнхрүүлнэ DNN.mn

Зуд турхантай үед малын тамир тэнхээг сайжруулах нэмэлт тэжээлийн талаар химийн ухааны доктор Ж.Дугаржавтай ярилцлаа.


-Энэхүү тэжээлийн найрлаганд юу байна вэ. Тэжээлд багсарч өгөх боломжтой юу?

-Хуматон бэлдмэлийг хивэгтэй хольж өгвөл их сайн үр дүнтэй.Малын жингийн кг тутамд 0.3-0.5 мл-аар бодож усаар шингэлж тэжээлд нь хольж өгч болно. Энэхүү бэлдмэл нь Монгол Улсын малын эмийн бүртгэлд өнгөрсөн оны есдүгээр сард бүртгэгдсэн. Ургамлын эдийн хувирлаар үүсдэг түгээмэл ач холбогдолтой, биологийн идэвхт бодис болох ялзмагийн хүчлийг усанд уусдаг нэгдлийн хэлбэрээр найруулж хуматон бэлдмэлийг гарган авдаг. Хуматон нь гумины хүчлийн 4 хувийн уусмал, кали, натри, төмөр,марганец, зэс, кобальт, йод агуулна.

-Зудын нөхцөл байдалд өргүүл хонь, ямаанд үйлчилгээ нь сайн нөлөөтэй юү. Бэлдмэлийн ерөнхий үйлчлэлийг тайлбарлавал?

-Хуматоныг инновацийн бүтээгдэхүүн гэж тодорхойлж болно. Мал амьтны өсөлт хөгжлийг тэтгэх, дархлаа идэвхжүүлэх, антиоксидант, дасан зохицох чанарыг сайжруулах, гэмтсэн эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэх ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Мөн малын вирусийн халдвар эсэргүүцэх чадавхыг дээшлүүлнэ. Адууны хүчийг нэмэгдүүлж уралдаанд хурдлах, алс хол зайг туулах, эдэлгээ уналга даах чадавхыг нэмэгдүүлдэг. Судалгаагаар хуматон бэлдмэлийн антиоксидант идэвхтэй нь нотлогдсон. Антиоксидант бодисын ач тусаар организм дахь гэмтсэн эсүүд сэргэн эрүүлждэг, залууждаг. Уг бэлдмэл ядарч доройтсон, өвчтэй малыг тэнхрүүлнэ. Мөн мал амьтны өсөлт хөгжлийг тэтгэх, дархлаа идэвхжүүлэх, антиоксидант, дасан зохицох чанарыг сайжруулах, гэмтсэн эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэх үйлчилгээтэй. Дашрамд хэлэхэд, өргүүл малд хялбар шингэх уураг, амин хүчлүүд, нүүрс ус, сахар агуулсан, чанаж болгосон гурилын зутан, хэрчиж жижиглэсэн хүнсний ногоо, чихэр өгвөл сайн.

-Ямар судалгаа шинжилгээ хийгдсэн бэ?

-Малд зориулсан гумины бүтээгдэхүүний судалгааг ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн, Мал Эмнэлгийн Хүрээлэн, Архангай аймаг дахь Өндөр Уулын Бүсийн Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Станц (хуучин нэрээр) зэрэг газрууд хамтран судалж томоохон үр дүнд хүрсэн. Товч дурдвал, гумины хүчлийн уусдаг хэлбэрээр найруулж гарган авсан бэлдмэлүүд өвчтэй малын дархлал идэвхжүүлэх, малын цахлай, балцруу, энгийн ба хорт биж, гастроэнтерит, уушгины үрэвсэл, арьсны өвчнүүдийг эмчлэх, мон-гол малын өсөлтийг идэвхжүүлэх үйлчилгээтэйг тогтоож патентуудын эрх хамгаалж технологийн заавар, техникийн нөхцөлийг бат-луулсан

Хуматоны нөлөөгөөр малын цусны фагоцитар тоо 22.3 хувь, фагоцитар интеграл 25 хувиар өсдөг нь тус тус тогтоогдсон.

-Фагоцитар гэж юу вэ?

-Фагоцитууд гэж бактери, вирус, үхсэн эсүүд гэх мэтийн биетүүдийг шингээж (залгиж) организмыг тэдгээрийн хортой нөлөөллөөс, өвчлөхөөс хамгаалдаг дархлааны эсүүд. Амьтны дархлааны тогтолцооны үндсэн эсүүд болох цусны цагаан цогцос буюу лейкозит эсүүдийн нэг төрөл, залгиур эсүүд ч гэж нэрлэх нь бий.

-Цахлай өвчний үед яаж хэрэглэх вэ. Ямар тунгаар хэрэглэх нь зүйтэй вэ?

-Цахлай, балцруу өвчин, яр шарханд гадуур түрхэж хэрэглэнэ. Тэнхрүүлэхэд тодорхой хугацаа шаардана. Хонь, ямааны 1 кг жинд 0.4 -0.5 мг хуматон ногдохоор бодож 15 хоногоос дээш хугацаагаар хэрэглэхэд төл ба том малын хордлого ба уушгины үрэвсэл өвчин илааршина, жин нэмэгдэнэ. Олон улсын эрдэмтэд гумины бодис амьд организмд үзүүлэх нөлөөллийг судлаад нэгдүгээрт, мал, амьтны биеэс микроб, мөөгөнцрийн гаралтай хорт бодисууд, хүнд, хортой металлууд, цацраг идэвхт нэгдлүүдийг зайлуулах буюу хор тайлах, хоёрдугаарт, малын биед тэжээл боловсрох процессын үр өгөөжийг нэмэгдүүлэх, гуравдугаарт иммуномодулятор буюу дархлал идэвхжүүлэх, дөрөвдүгээрт, хавдрын эсрэг, микроб, вирусийн эсрэг, шарх эдгээх үйлчлэлтэйг тогтоосон.

Гумины хүчил нь хуматоны гол орцуудын нэг юм. 40 кг жинтэй хонь, ямаанд хоногт 20 мг бэлдмэл өгнө. Гумины бэлдмэлийг малын тэжээлийн нэмэгдлээр хэрэглэснээр суурьт төл эрүүлжиж, үхэл хорогдол эрс буурдаг. Гумины хүчил энгийн үгээр ургамлын үлдэгдлийн диагенез

хувирлаар газрын хөрсөнд үүсдэг түгээмэл ач холбогдолтой биологийн идэвхт бодис юм.

-Ямар нэгэн гаж нөлөө бий юү?

-Ямар нэг гаж нөлөөлөл илрээгүй ба хавдар үүсгэхгүй, үр хөврөлийг хордуулахгүй, гаж буруу өсөлтийн шалтгаан болохгүй. Мөн олон зуун мал дээр томоохон туршилтуудыг явуулж үр дүнг баталсан. Мэдээж Аюулгүйн санамж бий. Хүний нүд, ам руу орохоос сэргийлнэ. Бэлдмэлийг хуурай газар, эм, хүнсний бүтээгдэхүүнээс хол, хүүхэд хүрэхгүй газар хадгална. Бэлдмэл, түүний уусмалыг гол, ус руу хийж болохгүй.

Н.Нарванчин

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *