Нийслэлийн Онцгой байдлын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн газартай хамтран шар усны үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан Баянзүрх дүүрэгт 150, Сонгинохайрхан дүүрэгт 135, Чингэлтэй дүүрэгт 139, Сүхбаатар дүүрэгт 40, нийт 464 айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлж ажиллалаа.
Халиа дошны хариу арга хэмжээ, шар усны үерээс урьдчилан сэргийлж Сонгинохайрхан дүүргийн 9, 24-р хороонд 500 метр, Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороонд 350 метр, Хан-Уул дүүргийн 22, 23-р хороонд 860 метр, нийт 1710 метр сувагчлал татаж, Баянзүрх дүүргийн 29, 31-р хороонд 414 тонн мөсөн далан, Хан-Уул дүүргийн 22, 23-р хороонд 1080 тонн мөс, нийт 1494 тонн мөсийг зөөвөрлөлөө.