Япон улсын нийслэл Токио хотноо уламжлалт “Foodex Japan-2024” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна.
Энд манай улсаас “Макс фүүд”, “Булган мах маркет”, “Газар шим”, “Дорнод мах маркет”, “Силк рөүд трейдинг”, “Стандарт фүүд”, “Тэсо”, Дэй чаннел”, “Дүүрэн фүүд”, “Монэнзим Мед”, “Рефлекс” компаниудын төлөөлөл оролцож үндэсний бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж байна.
Үүнээс “Булган мах маркет” компани монгол адууны мах болон түүний дайвар бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх гэрээнд Японы импортлогч талтай гарын үсэг зурж байгуулав. Ингэснээр Монголын эрүүл байгальд өсгөж бойжуулсан адууны мах цэвэр органик гэдгээр амт чанар нь үнэлэгдэж Японы зах зээлд борлогдож эхэллээ.