“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийг уриалж, цан цохих ёслолын ажиллагаа зохион байгуулдаг.
Өнөөдрийн үйл ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Хаан банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар оролцлоо.
Энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн 118 орны хөрөнгийн биржүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин арилжааг нээх цан цохих ёслол үйлддэг. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 7169 дэх удаагийн арилжааг ийнхүү цан цохих ёслолоор эхлүүллээ.