Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр DNN.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” болгон зарласан.

1973 оны энэ өдөр Вашингтон хотноо “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES) мөн батлагдсан.

НҮБ 2024 оны Зэрлэг амьтан ургамлыг хамгаалах өдрийг “Зэрлэг амьтан ургамлыг хамгаалахад дижитал инновацийг ашиглан Хүн төрөлхтөн, гараг ертөнцийг холбоё” уриан дор зарласан нь зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, худалдаалахад дижитал технологийн хамгийн сүүлийн үеийн хэрэглээ болон экосистемд дижитал инновацийн үзүүлэх нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Дижитал инновацийг судалж, дижитал технологи, үйлчилгээг хөгжүүлсэн технологийн томоохон үсрэлтүүдийн тусламжтайгаар орчин үед зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, хүн ба зэрлэг амьтан зэрэгцэн оршихуйг онцлон харуулахаас гадна амьтан ургамлын тархац, нөөц, амьдралын онцлогийг судлах боломж нээгдэн ингэснээрээ биологийн олон янз байдлыг судлах ажилд томоохон ахиц дэвшил гарна.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *