Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчны зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлууллаа DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын гишүүд шуурхай бүлэг болон орон нутгуудад ажиллаад ирлээ. Нөхцөл байдалтай танилцаж, малчидтайгаа уулзсан. Засгийн газрын гишүүд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон асуудлыг шийдвэрлэсэн.

Тухайлбал, Төмөр зудтай байгаа аймгуудад өвс, гурил тэжээл өгөх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн малчдын зээлийн асуудал, зудад малаа алдсан малчдыг малжуулах, гурилын үнийн өсөлт, ЕБС-ийн амралт, оюутны амралтын хуваарьт өөрчлөлт оруулах талаар, хөдөө сумдын автомашиныг шинэчлэх асуудлыг асуудлыг хэлэлцлээ.

 Малчдад хоол хүнсний дэмжлэг үзүүлнэ. 

Хоёрдугаарт малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг илэрхийлж байсан.  гэж Ерөнхий сайд салбар сайд, холбогдох албаныханд үүрэг болголоо. Зээлийн хүүгийн 6 хувийг засгийн газар, үлдсэн хувийг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулахаар шийдвэрлэлээ. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *