Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хувьцаат компаниудын ногдол ашиг 535 тэрбум төгрөгт хүрлээ DNN.mn

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан.

Энэ дагуу өчигдрийн байдлаар 35 компани 480.24. тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.02.21/ нийт 39 хувьцаат компани болж нэмэгдэж, ногдол ашгийн дүн ч 535.1 тэрбум төгрөгөөр мөн нэмэгдээд байна.

Санхүүгийн зохицуулах хороо дээрх ажлын хүрээнд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай гэрээ байгуулахгүйгээр өөрийн компанийн байранд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан нэр бүхий хувьцаат компаниудад үүрэг даалгавар хүргүүлж, зөрчлийг арилгууллаа. Дашрамд сонирхуулахад, сүүлийн гурван жилийн байдлаар олон нийтэд нээлттэй болсон 13 хувьцаат компаниас 10 нь 457.6 тэрбум ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *