Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад 1836 цагаач иргэн амьдарч байна DNN.mn

Монгол Улсад 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар байдлаар 131 улсын 31502 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна.

Тодруулбал, албан хэргээр 646, хөрөнгө оруулахаар 2878, хөдөлмөр эрхлэхээр 11142, гэр бүлийн зорилгоор 8092, суралцахаар 6445, цагаачаар 1836, түр ирэгчээр 402 гадаадын иргэн байна.

Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ-ын иргэд дийлэнх нь буюу 24641, бусад улсын иргэд 6861 байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан. Үүгээр авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 106387 гадаадын иргэн, үүнээс нэг улсын иргэн 30 мянга гаруй гадаадын иргэн Монгол Улсад оршин суух боломжтой.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 0,88 хувь, үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд нь оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0,43 хувь, ОХУ-ын иргэд 0,14 хувь, АНУ-ын иргэд 0,06 хувийг тус тус эзэлж байна.

Эх сурвалж: ГИХГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *