Сүүлийн 3 жилийн сар шинийн өдрүүдэд хүний биед халдсан 514 гэмт хэргийн шинжтэй мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнээс 303 нь бусдын биед хохирол учруулах, 60 нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байна. Эрүүгийн хуулийн 11.1.1Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөө торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.6.1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Иймд та бүхнийг бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.