Үнэт цаасны арилжаагаар 2023 онд 725.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 1148.3 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оныхоос гүйлгээ 174.7 (31.7 хувь) тэрбум, арилжсан үнэт цаас 548 (91.3 хувь) сая ширхгээр нэмэгджээ.
Үнэт цаасны гүйлгээ өнгөрсөн оны 12 дугаар сард 56.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 36.8 (2.8 дахин) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оныхоос 113.6 (66.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Арилжсан үнэт цаас 74.5 сая ширхэг болж, өмнөх сарынхаас 54 (3.6 дахин) сая ширхгээр өсөж, өмнөх оныхоос 59.3 (44.3 хувь) сая ширхгээр буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2023 оны 12 дугаар сард 38553.9 нэгж болж, өмнөх сарынхаас 1853, өмнөх оныхоос 2377.1 нэгжээр нэмэгдэв. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ өнгөрсөн оны 12 дугаар сард 11.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.5 (14.5 хувь) их наяд, өмнөх оныхоос 4.7 (68.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж.