Categories
мэдээ нийгэм

Баталгаатай газарт маникюр хийлгээрэй DNN.mn

Охид бүсгүйчүүдийн нэг гоёл бол яахын аргагүй маникюр хийлгэх. Хумс хийлгэх, хумсаа гелэн будгаар будуулах нь түгээмэл хэрэглээ болжээ.

Сошиалд “Маникюр хийнэ гэсэн зар харж холбогдоод хумсаа янзлуулсан ч хумсны мах авах гэж байгаад цус гаргачихлаа, Үнэтэй хэр нь маш муу маникюр хийсэн. Тэр газар, ийм хүн” гээд л шүүмжилнэ. Чанартай хумс засал хийдэг хувь хүн, салон ч бий. Тэр бүгдийг үгүйсгээгүй ч олон жилийн туршлагатай, мэргэжлийн хүнээр будуулаарай.

Үүнээс гадна хумс заслын багажаар асар их өвчин халддаг гэдгийг та мэдэх үү. Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүхий л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй.

Элэгний аюулт B,C вирус, ДОХ, цусны өвчлөл, арьсны халдварт өвчлөл гээд маш олон өвчин хумс заслын багажаар танд шууд халдах боломжтой аж.

Хумс заслын бүх багаж хэрэгсэл асар өндөр температурт ариутгаж хэдэн үе шаттайгаар дахин дахин халдваргүйжүүлсний дараа зориулалтын уутанд хонож байж бүрэн ариутгагддаг. Гоё орчинтой салон зөндөө байдаг. Гэвч ихэнх нь спиртэд дүрэх төдий эсвэл зүгээр өдөр тутмын хумсны хуурай ариутгадаг аппаратыг ашиглаж байна.

Тиймээс нэг удаагийн хэрэгслээ маш сайн ариутгадаг, чанартай бөгөөд мэргэжлийн салоноор үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *