“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашгийг тараах болсон талаар тус компанийн БЭТ Ж.Ганбат мэдээлсэн.
Тэгвэл цахим орчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хоёрдугаар сарын 1-нээс ногдол ашгийг тараана гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Энэ талаар холбогдох албаны эх сурвалж “Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлж байж шийдвэр гарна. Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаагүй байна. Хэчнээн төгрөгийг хэзээнээс олгох вэ гэдгийг мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Гадуур яваад байгаа шиг хоёрдугаар сарын 1-нээс тараагаад эхэлчихнэ гэсэн шийдвэр хараахан гараагүй байгаа” гэв.