Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө нийслэлийн зургаан дүүрэгт зам талбайн цасыг ковшоор хусаж, цэвэрлэжээ DNN.mn

Өнгөрсөн шөнийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт зам талбайн цэвэрлэгээний 22 байгууллага 49 техниктэйгээр 22 тонн давс, 12.5 тонн бодис, 9.5 шоо метр дайрга цацжээ.

Сүхбаатар дүүрэг:

Санзай чиглэлийн зуслангийн замд халтиргаа гулгааг арилгахаар шүүрт ковш ажиллаж байна. Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ дүүргийн 6, 9, 14,16 дугаар хороонд авто замын өгсүүр, уруу хэсэг, уулзварууд болон халтиргаа ихтэй хэсэгт давс, бодис цацлаа. Бэлх, Сэлх чиглэлийн явган хүний замыг цэвэрлэж, 100 айл, Цагдаагийн гудамжны замын цэвэрлэгээнээс гарсан цасыг ачин тээвэрлэж байна.

Хан-Уул дүүрэг:

‘Гранд Тохижилт ХХК” Эрчим хүчний гудамж нуухны цасыг ковшоор хусаж, цасаа ачилт хийжээ.

Баянзүрх дүүрэг:

Баянзүрх эко тохижилт ОНӨААТҮГ-аас Зүүн дөрвөн зам, Намъянжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицерийн тойрог, Чулуун овооны тойрог, Амгалангийн зам, Дотоод хэргийн их сургуулийн баруун талын замд нийт дөрвөн тонн бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг зохион байгууллаа. Дүүргийн зам, талбайн үйлчилгээний ажилчид өндөрлөг явган замууд болон өгсүүр шатны цас мөсийг цэвэрлэж байна.

Чингэлтэй дүүрэг:

Дүүргийн ТҮК, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Бага тойруу, Баруун сэлбэ, Чоймболын гудамж болон орон сууцны хороолол дундах замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, тусгай зориулалтын бодис цацлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *