Өчигдөр өдөр буюу 1 дүгээр сарын 09 өдөр Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумдын нутгаар тухайн өдрийн хамгийн их агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдэн дулаарсан өдөр боллоо.
Тодруулбал,
- Баян-өлгий аймгийн Өлгий сум +2 градус, Булган сум -2 градус, Ногооннуур сум +1 градус, Дэлүүн сум -2 градус,
- Ховд аймгийн Жаргалант сум +5 градус, Зэрэг сум -3 градус, Мөст сум +1 градус, Манхан сум +7 градус, Ховд сум +3 градус тус тус хүрсэн нь 1960 оноос хойших хамгийн дулаан температурын утгад хүрсэн байна.