Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутнууд он дуустал нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчино DNN.mn

Оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэх болсон тухай Нийтийн Тээврийн газраас мэдээллээ. Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга Д.Отгонжаргал, “2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэхээр болж байна.

Ингэхдээ энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, 12.3 тэрбум төгрөг болгон баталсан тогтоолыг үндэслэлээ. Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна” гэв.

2023 оны 7 дугаар сарын 7-нд баталсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болсон тухай “Улаанбаатар Смарт карт” ХХК-иас мэдээлж байв.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *