Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна DNN.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна. Монгол Улсын бүсчлэн хөгжүүлбэл илүү хурдацтай хөгжих юм байна гэсэн эрдэмтдийн судалгааны дүн гарсан. Монгол Улсын хүний нөөц, хөрөнгө санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал тул бүсчлэн хөгжүүлэх нь тохиромжтой гэж үзлээ.

Монгол Улсын нийт хүн амын 47 хувь нь Улаанбаатар, 53 хувь нь орон нутагт амьдардаг. Нийт худалдаа үйлчилгээний 80 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг. ДНБ-ий 63 хувь нь Улаанбаатарт, 37 хувь нь орон нутагт бий болдог.

Тэгэхээр зөвхөн Улаанбаатарт хөгжил явагдаад, орон нутагт хөгжиа боломж хомс болж байна. Нөгөө талаар нэг дор хэт олуулаа төвлөрөхөд утаа, түгжрэл гэх мэт сөрөгг үр дагаврууд гарч байна.

Тийм учраас ард түмнийхээ орлогыг бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна гэв.

One reply on “Ч.Хүрэлбаатар: Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна DNN.mn”

Хулгайч бүсчилж хөгжүүлнэ гэж байхгүй бүсчилж хулгай хийх гэж байна даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *