Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бүх нийтийн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь DNN.mn

Амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах зохицуулалт: 

Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын дөрвөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүдний кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30-нд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-15:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.

Нийслэлийн Шүд, Эрүү Нүүрний төв арванхоёрдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа 24 цагаар явагдана. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаа 24 цагаар хэвийн үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *