Categories
мэдээ нийгэм

Ачааны машин онхолдож, нэг иргэн амиа алджээ DNN.mn

Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Бор хавтгай” гэдэг газарт ачааны автомашин онхолдож, нэг хүн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ. Энэ тухай дуудлага 12 дугаар сарын 25-ны өдрийн 07:33 цагт ирсэн байна.

Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд гурван зорчигчтой явж байсан “Granbird” загварын ачааны автомашин онхолдож, 44 настай эрэгтэй нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн 20-39 насны хоёр зорчигчийг Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ. Иймд иргэд олон нийтийг орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *