Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслол 31 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Төрийн ордонд хүндэтгэл үзүүлж батламжийг гардууллаа.
2023 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд
Оюун ухаан
Сурлага
Урлаг, уран бүтээл
Биеийн тамир, спорт
Байгаль хамгаалал
Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч
Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн
Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд,
Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1032 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 36 хүүхэд “2023 оны ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа.
Мөн багийн төрөлд үндэсний хэмжээнд 54 баг өрсөлдөж, Сонгинохайрхан дүүргийн Өнөр Цогцолбор сургуулийн Гимнастикийн Хурд багийн тамирчид, Дархан-Уул аймгийн Бүжгийн спортын Хос тамирчин Ч.Айдаулет, Э.Анужин нар, Өмнөговь аймгийн U12 сагсны эрэгтэй баг, тамирчид, Баянгол дүүргийн Ой тогтоолтын багийн тамирчин Ц.Номин- Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ нар, Дорнод аймгийн Дорнын бүжиг хамтлаг, Өвөрхангай аймгийн Ирмүүн-6 бүжгийн хамтлагууд тус тус “2023 Оны ОНЦЛОХ БАГ”-аар шалгарсан юм.