Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн нутаг Аман хужир хэмээх газарт тус сумын харьяат малчин Э 12-р сарын 15-ны 21:00 цагийн орчим гэрээсээ 10 орчим км-ын зайтай айлд очихоор морьтой яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 16-ны 21:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид Асгат сумын Засаг даргын Тамгын газрын таван ажилтантай хамтран 80 км зам туулан 17-ны 04:02 цагт очжээ.
49 настай малчин эрэгтэй Э- г Буйрын хөндий, Аманхужир, Салаа, Бага-Уул, Холбоо, Хээшин хөндий гэдэг газарт нийт 41 км-т эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг 20:20 цагт түр зогсоосон байна. 12-р сарын 18-ны 08:00 цагт эрлийг дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.