Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ. Тус чиглэлд энэ сарын 16-нд Хүннү эйр компани анхны шууд нислэгээ үйлдсэн байна.
Шууд нислэг нь долоо хоногт нэг удаагийн давтамжтай байх юм байна. Монгол, Эмират улсын иргэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хоног харилцан визгүй зорчиж эхлэх юм.
Агаарын харилцааны шинэ маршрут нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна бизнес эрхлэгчид, жуулчид, оюутнуудад аялахад ихээхэн дэм болно гэж үзжээ.