Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу 12 дугаар сарын 12–ны өдөр нийт 1840 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний 1359 нь зөрчлийн шинжтэй, 94 нь гэмт хэргийн шинжтэй байжээ.
Мөн хүний биед халдсан 84, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 54, хулгайн 26, эрүүлжүүлсэн 112, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 хэрэг бүртгэгдсэн байна.