Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 18 жилийн өмнө онц ноцтой хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, 2005 оны арванхоёрдугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 11 дүгээр хороон дахь үерийн далан дотроос олон тооны шархтай иргэн Б-ийн цогцсыг олж байсан. Энэ явдлаас нэг жилийн дараа тус хорооны жалганд иргэн О-г онц харгис хэрцгий аргаар хүчиндэж, амь насыг нь хохироосон хэргийг бүртгэж, мөрдөн шалгаж байсан юм. Улмаар уг хэргийг удаа дараа ял шийтгүүлж байсан “Э” гэгч үйлдсэн болохыг 18 жилийн дараа нөхөн илрүүлжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.