Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Чойжилсүрэн: Хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа илэрхийлсэн. Ингэхдээ 150 МВт-аас илүү эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ. Орос улс өөрөө дотоодынхаа эрчим хүчний чадлыг хангах үүднээс экспортоо багасгах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн.

Иймд Монгол Улс эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ. ОХУ-аас нийлүүлдэг эрчим хүчийг ашигладаг 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна. Мөн үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, салбарууд нэмэгдэнэ. Харин онцгой салбар, бүсүүдэд нийлүүлэх эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээг авахгүй байх бодлого барина.

Одоогийн нөхцөлд эрчим хүчний тогтвортой байдлаа хангаж, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарч ажиллах нь чухал байна” гэлээ.

Түүнчлэн, ОХУ-аас гэмтлээс өөр шалтгаантай цахилгаан эх үүсвэр олгох хэмжээгээ багасгасан уу гэдэг асуултад “Геополитик, улс төрийн шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид ОХУ руу нөхцөл байдлыг судлуулах Ажлын хэсэг явуулж байна. Мөн би ОХУ-ын Эрчим хүчний сайд руу үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар албан бичиг явуулсан” гэв.

One reply on “Б.Чойжилсүрэн: Хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ DNN.mn”

Үе үеийн ерөнхийлөгч, УИХ-н гишүүд, ЗГ- н гишүүд 33 жилийн турш, төсвийн мөнгийг сандал суудалаа бодож, жалга довоор нэг цацаж, үрэн таран хийгээгүй байсансан бол хэдэн хэдэн цахилгаан станц барьчихгүй юу? тэдэнд эх оронч сэтгэл огт байсангүй дээ хөөрхий…бас эх орноо тоногсод, урвагчид , хулгайчууд, дээрэмчид хичнээн цахилгаан станц барих мөнгө идэж уув? гэтэл тэд ямар ч ялгүй, харьд таахалзацгааж, монголыгоо доромжлон сууцгаана…”эзэнгүй монгол” гэж үүнийг хэлэх байх!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *