Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн газар танхайрсан гадаад иргэнийг 10 хоног баривчлахаар болжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-нд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кофе шопод “Гадаад улсын иргэн танхайраад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Оросын Холбооны Улсын иргэн “З.М.А” нь төлбөр тооцооноос маргаан үүсгэж, бэлгийн шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэл, биеэр болон бусад хэлбэрээр илэрхийлж олон нийтийн газарт танхайрсан үйлдэлд зөрчил шалгах ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн 1.1, 1.2 хэсэг, 6.26 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан зөрчилд албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. Тэрбээр өмнө нь Дархан-Уул аймагт дэлгүүрийн худалдагчийн биед халдан торгуулж байжээ.

One reply on “Олон нийтийн газар танхайрсан гадаад иргэнийг 10 хоног баривчлахаар болжээ DNN.mn”

Тэнэг оросууд хаана ч нэг иймэрхүү л байдалтай байх юм даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *