Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсын Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайдтай уулзлаа DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ үеэрээ /2023.11.21/ тус улсын Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайд Ван Шяопинтай уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улс нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, хүн амын өсөлт, хөгжлийг дэмжсэн ажил, арга хэмжээний талаар харилцан ярилцлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНХАУ-ын ядуурлыг бууруулахад авч хэрэгжүүлсэн нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар Монгол Улс хөрш зэргэлдээ, хөгжиж буй улсын хувьд суралцах зүйл их байгааг онцолж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаатай уялдуулан нийгмийн хамгааллын салбараар энэхүү харилцааг улам тэлэх, хамтран ажиллах боломж, нөөц их байгаа талаар дурдлаа.
БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайд Ван Шяопин Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд хоёр улсын бүхий л салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Нийгмийн хамгааллын салбарт харилцан туршлага судалж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал.
Сүүлийн жилүүдэд БНХАУ нь ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл, нийгмийн бүтээн байгуулалтад тулгарч буй шинэ нөхцөл байдал, шинэ асуудалд анхаарлаа хандуулж, олон шинэ арга хэмжээ авч, олон шинэ амжилтад хүрсэн талаараа ярилаа.
Талууд хоёр улсын тогтолцоонд нийтлэг зүйл олон байгааг тэмдэглэж, цаашид нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, туршлага солилцохоор боллоо.
Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал мөн оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *