Эмээлтийн өмхий махны гэх хэрэгт БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарыг холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч сарын 28-ны өдөр Эмээлтийн “өмхий махны” гэх хэргийн шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч нарын нэг болох “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр болсон.
Ирц хүрээгүй тул шүүх хурлыг 12-р сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан билээ.