Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн байна DNN.mn

12-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -37…-42 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -31…-36 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25…-30 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор -10…-15 градус, говийн бүс нутгаар -15…-20 градус, бусад нутгаар -19…-24 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *