Categories
мэдээ нийгэм

Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанд /2023.12.06/ Улсын онцгой комиссоос өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.

Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг,  таван хувьд бага эрсдэлтэй гэж тодорхойлогдсон.  Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна.

Тиймээс аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулахыг тус хурлаас даалгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *