Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ.
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 04-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Н.Өнөрцэцэгийг цагдан хорих прокурорын хүсэлтийг хэлэлцсэн байна.
Аравдугаар сарын 23-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, шүүхийн нэр хүндэд халдсан гэх хоёр үндэслэлээр буруутгаж, гомдол гаргасан. Улмаар арваннэгдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьсан юм.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Zarig.mn сайтыг хаасантай холбогдуулан редакциараа Төв талбайд суулт зарласан юм.
One reply on “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих шийдвэр гарчээ DNN.mn”
Нэг ч гэсэн шудрага хүн бидний дунд цэцэглэж үнэнийг хэлж болохгүй гэж үү?Та нар арай хэтэрч даварч байгаа Юм биш үү?