Улсын хэмжээнд 2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулна. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Уг тооллогоор:
- Мал амьтдын тоо толгойн өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт
- Мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг
- Малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамж
- Худаг, уст цэгийн бүртгэл төлөвлөлт
- Малчдын ахуйн нөхцөл, орон нутгийн хөгжил
- Малчдын өрх, ам бүл, хөдөлмөр эрхлэлт зэргийг тодорхойлно.
2022 онд манай улсад 71.1 сая толгой мал тоологдсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ