Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа зэрэг 170 гаруй хүнийг гэрчээр дуудна DNN.mn

Нүүрсний сонсголын талаар Хянан шалгах түр хороо хуралдаж, нотлох баримтыг шинжлэн судлах дараалал болон сонсголд гэрчээр дуудах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол баталжээ. Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны өдөр, хоёр дахь сонсголыг аравхоёрдугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулахаар тогтов.

Эхний сонсголоор орон нутгийн буюу Жижиг Тавантолгой компанийн олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалттай холбоотой асуудлыг хэлэлцэх аж.

Хоёр дахь сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой хяналт шалгалтын дүнг хэлэлцэх аж.

Эхний сонсголд нийтдээ 175 иргэнийг гэрчээр дуудах тогтоол баталсан байна. Мөн хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас нэмэлтээр гэрч дуудах бүрэн эрхийг Хянан шалгах түр хорооны даргад тогтоолоор баталгаажуулж өгчээ.

Эхний сонсголд, улстөрд нөлөө бүхий дараах этгээдүүдийг дуудсан байна. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж /хамаарал бүхий компани нь Жижиг Тавантолгойтой гэрээ байгуулсан/, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Д.Дорлигжав /гаргасан шийдвэртэй нь холбоотой/, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал болон Өмнөговь аймгийн ИТХ-ын гишүүнээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан гишүүд, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Д.Ариунболд, Я.Батсуурь нар зэрэг 175 хүнийг гэрчээр дууджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *