Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ChatGPT-тэй өрсөлдөх Dubbed Grok,GPT-4 Turbo DNN.mn

Америкийн тэрбумтан Илон Маск “ChatGPT”-тэй өрсөлдөх хиймэл оюун ухаантай чатботыг танилцуулав. Тэрээр “Туршилтын энэхүү загвар хэд хэдэн үзүүлэлтээр “ChatGPT 3.5”-ыг хэдийнээ ардаа орхисон. “Dubbed Grok” гэж нэрлэсэн уг чатбот нь  “бага зэрэг шогч, дэггүй” хариу өгөх зориулалттайгаар бүтээгдсэн” гэжонцолсон байна.

“Х AI” компанийн мэдэгдэлд “Grok”-ийг хоёр сарын судалгаа, хөгжүүлэлт хийж бүтээсэн бөгөөд туршилтын үе шатыг давсны дараа “X Premium+”-ийн бүх хэрэглэгч хэрэглэх боломжтой болно” гэж дурджээ. И.Маск мөн X-ийг үндсэн үйлчилгээнээс нь гадна Хятадын Tencent компанийн WeChat-тай адил бүх зүйлийг багтаасан цогц аппликейшн болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ хөгжүүлэлтийн чухал хэсэг нь “Grok” байх бөгөөд “Х AI” нь бие даасан  компани боловч X, Tesla болон бусад компаниудтай нягт хамтран ажиллах юм  байна гэж Bloombergмэдээлсэн байна. Тэгвэл  Америкийн “OpenAI” компани Калифорни муж улсын Сан-Франциско хотод зохион байгуулагдсан программ хөгжүүлэгчдийн анхны бага хурлынхаа үеэр хиймэл оюун ухааны GPT-4 системийн шинэчлэн сайжруулсан загвар болох Turbo-г танилцуулав.“OpenAI” компани“Бид энэ оны гуравдугаар сард GPT-4-ийн анхны хувилбарыг гаргаж, долоодугаар сараас ерөнхийдөө бүх хөгжүүлэгчдэд ашиглах боломжтой болгосон. Харин өнөөдөр бид дараагийн үе болох GPT-4 Turbo-г танилцуулж байна” гэж  мэдэгдсэн байна. GPT-4 Turbo нь хоёр хувилбартай бөгөөд текстийг задлан шинжилдэг, текст болон зургийн аль алиных нь контекстийг ойлгодог хувилбаруудыг ойрын долоо хоногоос ашиглах боломжтой болох аж. Түүнчлэн программ хангамжийг ажиллуулахын тулд компаниуд ба хөгжүүлэгчдийн төлдөг төлбөрийг хямдруулсан байна. GPT-4-ийг 2021 оны есдүгээр сар хүртэлх вэб өгөгдөл дээр сургасан бол GPT-4 Turbo-ийн мэдлэгийн хязгаар нь 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл байх аж.

Сан-Францискод болсон OpenAI-ийн программ хөгжүүлэгчдийн бага хуралд дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун программ хөгжүүлэгч оролцож, шинэ хэрэгслүүдийг үзэж, санал бодлоо солилцжээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *